Хайх

2019 оны Оскарын наадам хөтлөгчгүй зохион байгуулагдана

2019 оны Оскарын наадам хөтлөгчгүй зохион байгуулагдана

30 жилийн дараа анх удаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол 30 жилийн дараа анх удаа хөтлөгчгүй зохион байгуулагдахаар болсон гэдгийг Variety мэдээллэж байна. Тодруулбал саяхан 91 дэх удаагийн Оскарын наадмын хөтлөгчөөр сонгогдоод байсан жүжигчин Кевин Харт ЛГБТ нийгэмлэгийн гишүүдийг ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгагдсанаар энэхүү үүргээсээ татгалзахад хүрсэн билээ. Тэгвэл энэхүү шуугианаас болж наадмын зохион байгуулагчид ийм шийдвэрт хүрсэн гэдгийг эх сурвалж онцолж байна.

Кино наадмын продюсерууд ялагчдад шагнал гардуулах үйл явц болон бусад үйл ажиллагааг А зэрэглэлийн жүжигчдэд хариуцуулахаар шийджээ. Үүнээс гадна ёслолын тайзнаа тоглогдох дуу хөгжим ба уран бүтээлчдэд түлхүү анхаарна гэдгийг Variety нэмж мэдэгдсэн юм.

Сонирхуулахад хамгийн сүүлд 1989 онд 61 дэх удаагийн Оскарын наадам хөтлөгчгүй зохион байгуулагдаж байжээ.

2019 оны Оскарын наадмын нэр дэвшигчид нэгдүгээр сарын 22-нд тодрох бол ёслолын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 24-нд Холливүүдийн Dolby театрт зохиогдоно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх