Хайх

Mongolia
Альмодовар, Жармуш, Долан: Каннын кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

Альмодовар, Жармуш, Долан: Каннын кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

72 дах удаагийн наадам

Text: Бюро 24/7


Каннын 72 дах удаагийн олон улсын кино наадам албан ёсны хөтөлбөрөө зарласан байна. Кино урлагийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог уг наадмыг энэ жил найруулагч Жим Жармушийн "Dead Don't Die" нэртэй зомбитой инээдмийн кино нээхээр болжээ.

Кино наадмын өрсөлдөөний хэсэгт нийт 19 кино оролцож байна. Тэдгээр бүтээлүүдийн дунд Педро Альмодоварын "Pain and Glory", Жан-Пьер ба Люк Дарденн нарын "The Young Ahmed", Ксавье Доланы "Matthias & Maxime" болон Теренс Малек, Кен Лоуч, Арно Деплешен зэрэг алдарт найруулагчдын шинэ кинонууд өрсөлдөж байна.

Харин тэмцээнээс гадруур найруулагч Декстер Флетчерийн дуучин Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн "Rocketman", Францын сонгодог найруулагч Клод Лелушийн "Les Plus Belles Années d'une vie" ба Николас Виндинг Рефнийн "Too Old to Die Young" цувралын эхний хоёр ангийг үзүүлэх болно.

Эргэн сануулахад 2019 оны Каннын кино наадам тавдугаар сарын 14-25 хооронд зохион байгуулагдана. Энэ жил наадмын шүүгчдийн багийг Мексик найруулагч Алехандро Гонсалес Иньярриту тэргүүлж байгаа билээ.

Тэмцээний хөтөлбөрт сонгогдсон кинонууд:

Pain and Glory, Педро Альмодовар
The Traitor, найруулагч Марко Белоккьо
The Wild Goose Lake, найруулагч Дьяо Ин
Parasite, найруулагч Пон Чжун Хо
The Young Ahmed, найруулагчид Дарденны ах дүүс
Oh Mercy!, найруулагч Арно Деплешен
Atlantique, найруулагч Мати Диоп
Matthias and Maxime, найруулагч Ксавье Долан
Little Joe, найруулагч Жессика Хауснер
Sorry we missed you, найруулагч Кен Лоуч
Les Miserable, найруулагч Лаж Ли
Une vie cachée, найруулагч Терренс Малик
Bacurau, найруулагчид Клебер Мендонса Фильо ба Жулиано Дорнелл
The Whistlers, найруулагч Корнелио Порумбои
Frankie, найруулагч Айра Сакс
Portrait de la jeune fille en feu, найруулагч Селин Скьямма
It must be heaven, найруулагч Элиа Сулейман
Sibyl, найруулагч Жюстин Трие

Тусгай хэсэгт (Un Certain Regard) сонгогдсон кинонууд:

Adam, найруулагч Мариам Туссан
Dylda, найруулагч Кантемир Балагов
A Brother's Love, найруулагч Монья Шокри
Bull, найруулагч Анни Сильверстайн
The Climb, найруулагч Майкл Ковино
Evge, найруулагч Нариман Алиев
Liberté, найруулагч Альберт Серра
Invisible Life, найруулагч Карим Аину
Jeanne, найруулагч Бруно Дюмон
Room 212, найруулагч Кристоф Оноре
Papicha, найруулагч Муни Медур
Port Authority, Даниэль Лисовец
Summer of Changsha, найруулагч Зу Фень
The Swallows of Kabul, найруулагчид Элиа Гобе Мевеллек, Забу Брайтман
A Sun That Never Sets, найруулагч Оливье Лакс
Zhuo Ren Mi Mi, найруулагч Мид Зед

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх