Хайх

Алтан Бөөрөлзгөнө 2018 наадмын нэр дэвшигчид тодорлоо

Алтан Бөөрөлзгөнө 2018 наадмын нэр дэвшигчид тодорлоо

Хамгийн муу кино, муу жүжигчин, муу найруулагч

Text: Бюро 24/7


Зураг:

Кино наадмын улирал ид дундаа орж, 2017 онд нээлтээ хийсэн шилдэг кинонууд тодорч байгаа энэ үед Golden Raspberry Awards буюу Алтан Бөөрөлзгөнө наадам ч мөн нэр дэвшигчдээ танилцуулаад байна. Кино урлагийн салбарт тухайн жилдээ нээлтээ хийсэн хамгийн муу уран бүтээлүүдийг шалгаруулдаг энэхүү ёслолын ажиллагаа 2018 оны гуравдугаар сарын 3-нд буюу Оскарын наадмын өмнөх өдөр Лос-Анжелес хотод зохион байгуулагдах болно.

1981 оноос эхлэн жил бүр хамгийн муу кинонуудыг тодруулж байгаа энэхүү наадмын онцлох бүтээлээр энэ удаад "Transformers: The Last Knight" кино шалгарлаа. Учир нь Майкл Бэйгийн найруулсан тус бүтээл нь Алтан Бөөрөлзгөнө наадмын "хамгийн муу эмэгтэй жүжигчин" номинациас бусад бүх төрөлд нэр дэвшиж рекорд тогтоогоод байна. Харин "Fifty Shades Darker" кино нийт долоон төрөлд нэр дэвшжээ. Мөн энэ жил Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренс ба дэлхийн хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчдийн нэг болох Марк Уолберг нар "хамгийн муу жүжигчин" цол хүртэх магадлалтай байна.

Ингээд 2018 оны Алтан Бөөрөлзгөнө наадмын гол нэр дэвшигчдийг харцгаая:

Хамгийн муу кино

Baywatch

The Emoji Movie

Fifty Shades Darker

The Mummy

Transformers: The Last Knight

Алтан Бөөрөлзгөнө 2018 наадмын нэр дэвшигчид тодорлоо (фото 1)

Хамгийн муу эмэгтэй жүжигчин

Кэтрин Хайгл (Unforgettable)

Дакота Жонсон (Fifty Shades Darker)

Женнифер Лоуренс (Mother!)

Тайлер Перри (Boo! 2: A Medea Halloween)

Эмма Уотсон (The Circle)

Хамгийн муу эрэгтэй жүжигчин

Том Круз (The Mummy)

Жонни Депп (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales)

Жейми Дорнан (Fifty Shades Darker)

Зак Эфрон (Baywatch)

Марк Уолберг (Daddy's Home 2, Transformers: The Last Knight)

Хамгийн муу найруулагч

Даррен Аронофски (Mother!)

Майкл Бэй (Transformers: The Last Knight)

Жэймс Фоли (Fifty Shades Darker)

Алекс Куртцман (The Mummy)

Энтони Леонидис (The Emoji Movie)

цааш үзэх