Хайх

Анжелина Жоли Marvel-ын шинэ кинонд супер баатрын дүр бүтээж магадгүй

Анжелина Жоли Marvel-ын шинэ кинонд супер баатрын дүр бүтээж магадгүй

“The Eternals”

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Анжелина Жоли "Марвел"-ын ертөнцөд нэгдэх анхны алхмаа хийгээд байна. The Hollywood Reporter сэтгүүлийн мэдээллэж буйгаар Оскарын шагналт жүжигчин яг одоо Marvel студитэй хэлэлцээр хийж байгаа бөгөөд талууд амжилттай тохиролцож чадвал үзэгчид түүнийг "The Eternals" нэртэй шинэ блокбастераас олж харах болно. Энэ нь Жолигийн хувьд анх удаа супер баатрын дүрд хувирах туршлага нь болох юм.

Анжелина Жоли Marvel-ын шинэ кинонд супер баатрын дүр бүтээж магадгүй (фото 1)

"The Eternals" кинонд дэлхийг хамгаалдаг үхэшгүй мөнх супер хүмүүс болон аймшигт Девиант нарын тэмцлийг харуулах бөгөөд найруулагчаар Хлоя Чжао (The Rider) ажиллах болно. Жоли ямар баатрын дүрд тоглох нь одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжуудын таамаглаж буйгаар тэрээр Серси гэх эгэл иргэд дунд амьдрах дуртай супер баатар болж болзошгүй юм. Мөн зохиолын дагуу Серси Икар гэх сансрын энергиэр цэнэглэгдсэн супер баатартай хайр дурлалын харилцаатай болдог байгаа.

Жолигийн тоглох магадлалтай бусад эмэгтэй дүрүүд дунд Тена гэх бас нэгэн супер баатар болон түүний эх Кибела нар байгаа юм.

Анжелина Жоли Marvel-ын шинэ кинонд супер баатрын дүр бүтээж магадгүй (фото 2)

Анжелина Жоли Marvel-ын шинэ кинонд супер баатрын дүр бүтээж магадгүй (фото 3)

Анжелина Жоли Marvel-ын шинэ кинонд супер баатрын дүр бүтээж магадгүй (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх