Хайх

Ариэль гүнжийн дүрийг бүтээж буй жүжигчин Холли Бэйли шүүмжлэгчдэд хариу өглөө

Ариэль гүнжийн дүрийг бүтээж буй жүжигчин Холли Бэйли шүүмжлэгчдэд хариу өглөө

Зарим үзэгчид түүнийг Ариэлийн дүрд харахыг хүсэхгүй байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Disney кино компани "Little Mermaid" буюу "Бяцхан лусын дагина" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино бүтээж байгаа билээ. Тэд киноны гол баатар болох Ариэль гүнжийн дүрд Chloe x Halle гэх R&B хамтлагийн дуучин Хoлли Бэйлиг тоглуулахаар болсон ч гол дүрийн жүжигчний сонголт шүүмжлэлд өртөөд байсан юм.

Тодруулбал алдарт хүүхэлдэйн киноны зарим шүтэн бишрэгчид цагаан арьстай, улаан үст Ариэль гүнжийн дүрд Африк Америк жүжигчин тоглуулсанд дургүйцэж, олон нийтийн сүлжээгээр #NotMyAriel гэх хэштэгтэй (Миний Ариэль биш) постууд нийтэлж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа билээ. Гэхдээ үүний зэрэгцээ зохиомол баатрын дүрийг бүтээхэд арьсны өнгө чухал биш гэж үзэн, жүжигчний сонголтыг дэмжсэн хүмүүс ч олон байна.

Тэгвэл одоо жүжигчин Холли Бэйли энэ талаар анх удаа тайлбар хийсэн байна. Тэрээр "Энэ миний мөрөөдлийн дүр. Би сөрөг мэдээллүүдэд анхаарлаа хандуулахгүй байгаа. Маш гоё кино болно гэдэгт итгэлтэй байна. Би зүгээр л энэ төслийн нэг хэсэг байгаадаа үнэхээр баяртай байна" хэмээн Variety сэтгүүлд ярьжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх