Хайх

\"Avengers: Endgame\" кино асар богино хугацаанд 2 тэрбум ам.долларын орлого олж дээд рекорд тогтоолоо

"Avengers: Endgame" кино асар богино хугацаанд 2 тэрбум ам.долларын орлого олж дээд рекорд тогтоолоо

Орлогоороо "Titanic"-ийг гүйцэж, "Avatar"-ын араас жагсаж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Marvel-ын бараг бүх супер баатруудыг нэг дор цуглуулсан "Avengers: Endgame" кино дэлхий даяар нээлтээ хийснээс ердөө 11 өдрийн дараа бокс-оффисоос 2,189 тэрбум ам.долларын орлого олж, дээд рекорд тогтоосон болохыг Walt Disney кино компани албан ёсоор мэдэгдсэн байна. Ингэснээр тус блокбастер орлогоороо "Avatar" (2009) киноны араас жагслаа. Өмнө нь Жеймс Камероны бүтээсэн "Avatar" кино 47 хоногт 2,78 тэрбум ам.долларын орлого олж байсан бөгөөд энэ рекордоо 10 жилийн турш хадгалж байгаа юм.

Мөн "Avengers: Endgame" кино түүхэнд театрын орлогоороо 2 тэрбум ам.долларын босгыг давсан "Avatar" ($2,78 тэрбум), "Titanic" ($2,187 тэрбум), "Star Wars: The Force Awakens" ($2,06 тэрбум), "Avengers: Infinity War" ($2,04 тэрбум) гэсэн таван киноны нэг болж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих