Хайх

Авьяаслаг Монголчууд шоуны энэ жилийн гол сюрприз юу байх вэ?

Авьяаслаг Монголчууд шоуны энэ жилийн гол сюрприз юу байх вэ?

Golden buzzer

Text: Ж.Чинбат


Тун удахгүй Mongolia's got talent шоу нэвтрүүлэг хоёр дахь жилийнхээ эхний дугаарыг эфирт цацах гэж байна. Тиймээс бид энэ жилийн шоуны хамгийн онцлох зүйл юу байгааг сонирхлоо

Энэ жил "Авьяаслаг Монголчууд" шоуны шалгаруулалтанд 21 аймгаас нийт 2000 гаруй хүн хамрагджээ. Үүнээс шүүгчийн шатны шалгаруулалтанд 250 гаруй оролцогч үлдсэн байна. "Энэ жилийн онцлог юу вэ гэвэл бид Got Talent шоуг хоёр дах жилдээ зохиож байгаа эрхийн дагуу "Golden Buzzer" буюу алтан саналтай болсон байгаа. Шүүгчид болон хөтлөгч нар өөрт таалагдсан үзүүлбэр дээрээ "Golden Buzzer" саналаа өгснөөр тухайн оролцогчийг шүүгчийн шатны шалгаруулалтаас шууд шилдэг 32-т оруулах юм. Энэхүү онцгой эрхийг нийт таван оролцогч хүртэх эрхтэй. Шүүгчид тус бүр нэг Golden Buzzer дарах эрхтэй байх бол хоёр хөтлөгч дундаа нэг эрхтэй байгаа" гэж Авьяаслаг Монголчууд шоуны гүйцэтгэх продюсер Б.Гантөмөр хэллээ.  

Шүүгчийн шатны шалгаруулалтанд үлдсэн 250 оролцогч дотор хоёр дахь удаагаа орж байгаа авьяастан цөөн боловч байгаа гэнэ. Энэ жилийн хувьд Авьяаслаг Монголчууд шоуны баг гадна, дотнын уран бүтээлчид болон шалгаруулалтын үеийн ажилтнууд нийлсэн 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Эндээс 25 уран бүтээлч үндсэн багийн гишүүд юм. Тэд бидэнд Монголчууд авьяастай гэдгийг дахин батлахаар ямар онцгой зүйл бэлдсэнийг бид тун удахгүй, есдүгээр сарын дөрөвнөөс эхлэн үзэх болно. 

цааш үзэх