Хайх

Барби хүүхэлдэйн дүрд хэн тоглох нь тодорхой боллоо

Барби хүүхэлдэйн дүрд хэн тоглох нь тодорхой боллоо

Готэм хотоос Малибу дахь мөрөөдлийн байшин хүртэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Тун удахгүй Warner Bros. кино компани дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн тухай бүрэн хэмжээний киног хийж эхлэх гэж байна. Тэгвэл шаргал үст Барбигийн дүрд "Suicide Squad", "Mary Queen of Scots" киноны од жүжигчин Марго Робби тоглохоор болсныг жүжигчин бүсгүй өөрөө албан ёсоор баталжээ. Өмнө нь энэ дүрд жүжигчин Эми Шумер ба Энн Хэтэуэй нар тоглоно хэмээн яригдаж байсан ч ачаалалтай хуваарийн улмаас тэд татгалзахад хүрсэн байна.

Марго Робби "Барби хүүхэлдэйгээр тоглосноор хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, сониуч зан, нээлттэй байдал нь нэмэгддэг. Энэхүү хүүхэлдэй нь 60 жилийн түүхэндээ хүүхдүүдэд гүнжээс эхлээд ерөнхийлөгч хүртэлх олон дүрд өөрсдийгөө төсөөлөх боломжийг олгосон. Би энэ дүрд тоглож байгаадаа маш их бахархаж байна. Мөн энэ кино дэлхийн хүүхдүүд болон үзэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэж байна" хэмээн хэлжээ.

Марго Робби зөвхөн киноны гол дүрд тоглоод зогсохгүй продюсерын үүргийг давхар гүйцэтгэхээр болсон байна. Одоогийн байдлаар киноны нэр ба үйл явдал тодорхой болоогүй ч 2020 онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

цааш үзэх