Хайх

Бэнкси рэппер Stormzy-д зориулан мэс нэвтэрдэггүй хантааз бүтээжээ

Бэнкси рэппер Stormzy-д зориулан мэс нэвтэрдэггүй хантааз бүтээжээ

Алдарт уран бүтээлчийн хамгаалалтад

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн рэппер Stormzy энэ жил Glastonbury олон улсын хөгжмийн наадам дээр дуулсан гол уран бүтээлчдийн нэг болсон билээ. Тэрээр тайзан дээр гарах үедээ хар, цагаан өнгийн будгаар Их Британийн тугийг дүрсэлсэн өвөрмөц хантааз өмссөн байсан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан юм.

Тэгвэл тэрхүү хантааз нь мэс нэвтэрдэггүй, тусгай хамгаалалттай байсан бөгөөд хантаазыг алдарт гудамжны уран бүтээлч Бэнкси бүтээсэн болох нь тодорхой болжээ. Энэ талаар уран бүтээлчид өөрсдийн албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Өдгөө 25 настай Stormzy нь хутга мэсний төрлийн зэвсэг ашигласан гэмт хэргийн (арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэлтэй) эсрэг үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг уран бүтээлчдийн нэг юм. Сонирхуулахад тэрээр сүүлийн 49 жилд Glastonbury хөгжмийн наадмын хедлайнер болсон анхны өнгөт арьст соло уран бүтээлч болжээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх