Хайх

Бэнкси Венецийн биенналд уран бүтээлээ зөвшөөрөлгүй танилцууллаа

Итали дахь цагаачлалын асуудлыг хөндсөн шинэ бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Гудамжны уран бүтээлч Бэнкси Венец хотод "Venice in Oil" нэртэй шинэ бүтээлээ танилцууллаа. Гэхдээ тэрээр уг бүтээлээ Венец хотын гудамжинд ямар ч зөвшөөрөлгүй байршуулж, олон нийтэд харуулсан бөгөөд энэ үйл явцаа бичлэг болгож Instagram хуудастаа нийтэлсэн байна. Видеонд нарны шил зүүж, малгай өмсөн нүүрээ нуусан нэгэн эрхэм хэд, хэдэн уран зургийн жаазыг нэгтгэж, нэг бүхэл бүтээл болгож байгаа нь харагдана. Зурагт асар том хөлөг онгоцыг тойрсон гондола завинууд дүрслэгджээ. Мөн видеоны төгсгөлд хотын цагдаа нар зөвшөөрөлгүй байршуулсан зургуудыг буулгахыг шаардана. Харин мэргэжилтнүүд уг бүтээлийг Италийн цагаачлалын асуудлыг хөндсөн гэж үзэж байгаа билээ.

Бэнкси энэхүү бичлэгээ "Өөрийн павильоноо Венецийн биенналд зориулан засаж байна. Хэдийгээр Венецийн биеннал нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, томоохон урлагийн арга хэмжээ боловч ямар нэг шалтгаанаар би хэзээ ч уригдаж байгаагүй" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Эргэн сануулахад 2019 оны Венецийн биеннал арваннэгдүгээр сарын 24 хүртэл үргэлжлэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх