Хайх

\"Беверли-Хиллз 90210\" цуврал эргэн ирнэ: Анхны бичлэг ба зургууд цацагдлаа

"Беверли-Хиллз 90210" цуврал эргэн ирнэ: Анхны бичлэг ба зургууд цацагдлаа

Наймдугаар сард гарна

Text: Бюро 24/7


Зураг:

Fox телевиз 1990-ээд оны алдарт "Беверли-Хиллз 90210" цувралыг дэлгэцэнд эргүүлэн авчирч байна. Үүнийг тохиолдуулан тус телевизийн зүгээс тизер бичлэгийг цацжээ. Бичлэгээс бид Шеннен Доэрти, Женни Гарт, Тори Спеллинг, Жейсон Пристли, Иан Зиринг, Брайан Остин Грин ба Габриель Картерис зэрэг танил царайнуудыг харах ба "том болцгоосон" жүжигчид шинэ улирлын зохиолыг уншиж, хамтдаа хөгжилдөж байгаа нь харагдана.

Эргэн сануулахад "Беверли-Хиллз 90210" цуврал нь 1990-2000 оны хооронд Fox сувгаар цацагдаж байсан юм. Үйл явдалд Лос-Анжелес хотын чинээлэг гэр бүлээс гаралтай залуусын амьдралын тухай өгүүлдэг билээ.

Цувралын зураг авалт энэ сарын сүүлээр эхлэх бөгөөд наймдугаар сарын 7-нд дэлгэцнээ цацагдана.

Сэтгэгдэл бичих