Хайх

Бейонсе ба Jay-Z нар өөрсдийн хувийн зургуудаас бүрдсэн ном гаргалаа

Бейонсе ба Jay-Z нар өөрсдийн хувийн зургуудаас бүрдсэн ном гаргалаа

"On the Run II" аялан тоглолтынхоо сурталчилгаанд зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан дуучин Бейонсе ба Jay-Z нар "On the Run II" аялан тоглолтынхоо хүрээнд Их Британид анхны тоглолтоо хийсэн билээ. Тоглолтын үеэр хосууд зургаан настай Блу Айви болон Рами ба Сэр ихэр хүүхдүүдийнхээ хамтаар авахуулсан гэр бүлийн архивын зургуудаасаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан байна. Үүнээс гадна тэд өөрсдийн хувийн зургуудаас бүрдсэн ном гаргаж олон нийтэд гэнэтийн бэлэг барьжээ.

"On the Run Book" нэртэй энэхүү номыг Бейонсе ба Jay-Z нар аялан тоглолтдоо тусгайлан зориулж гаргаж байгаа бөгөөд уг ном нь дотроо хосуудын маш хувийн чанартай зургуудыг агуулжээ. Түүнчлэн энэхүү номонд тэдний Ямайк улсад хийсэн аяллын зургууд ч багтсан байгаа. Эргэн сануулахад хосууд саяхан Ямайк улсад шинэ клипнийхээ зураг авалтыг хийсэн юм.

 

 

 

 

 

 

 

цааш үзэх