Хайх

Бейонсе ихэр хүүхэд тээж байна

Бейонсе ихэр хүүхэд тээж байна

Баяр хүргэе!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хэдхэн цагийн өмнө дуучин Бейонсе ихэр хүүхэд тээж буйгаа Instagram хуудсаараа зарлалаа

Дуучин Бейонсе ба түүний нөхөр Jay Z нар ихэр хүүхдүүд хүлээж байна. Энэ тухайгаа дуучин бүсгүй өөрийн бие давхар болсон зургаа Instagram хуудсандаа нийтэлж олон нийтэд зарлажээ. Тэрээр "Бид өөрсдийн хайр ба аз жаргалыг хуваалцмаар байна. Манай гэр бүл хоёр гишүүнээр нэмэгдэж байгаад бид маш их баяртай байна. Бидэнд сайн сайхныг хүсэн ерөөсөнд баярлалаа" гэж бичжээ. Эргэн сануулахад Бейонсе ба Jay Z нар 2008 онд гэрлэж, 2012 онд Блю Айви гэдэг охинтой болсон юм.

Хэдийгээр хэдхэн цагийн өмнө нийтлэгдсэн ч Бейонсегийн энэхүү зураг Instagram олон нийтийн сүлжээний түүхэн дэх хамгийн олон like авсан зураг (ойролцоогоор 6,5 сая) болоод байна.

 

 

цааш үзэх