Хайх

Бейонсе, Jay-Z нар хатан хааны дүрд хувирсан Меган Марклын хөрөг зургийн өмнө шагнал хүртлээ

Бейонсе, Jay-Z нар хатан хааны дүрд хувирсан Меган Марклын хөрөг зургийн өмнө шагнал хүртлээ

Brit Awards 2019

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр дуучин Бейонсе ба Jay-Z нар Их Британийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Brit Awards шагнал гардуулах ёслолоос "Шилдэг олон улсын хамтлаг" номинацад ялалт байгуулсан билээ. Тэгвэл хосууд хатан хааны дүрд хувирсан Меган Марклын хөрөг зургийн өмнө шагналаа хүртэж Сассексын гүнгийн авхайд хүндэтгэл үзүүлжээ.

Шагнал хүртэж буй энэхүү видео нь уран бүтээлчдийн Луврын музейд хийсэн "Apes**t" клипээс санаа авсан байна. Хэрэв та санаж байгаа бол видео клипэнд тэд алдарт Мона Лизагийн өмнө зогсож байдаг билээ.

Дуучин Бейонсе уг видеог өөрийн Instagram хуудастаа нийтэлсэн бөгөөд Сассексын гүнгийн авхайг "Өнгөт Мона Лиза" (Melanated Mona) хэмээн нэрлэж, бие давхар болсонд нь баяр хүргэжээ.

Сонирхуулахад Меган Марклын энэхүү хөрөг зураг нь иллюстратор Тим О'Брайаны бүтээл юм.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх