Хайх

Бейонсе залуу бүсгүйчүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ

Бейонсе залуу бүсгүйчүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Lemonade” цомгийн нэг жилийн ойд зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Бейонсе "Lemonade" цомгийнхоо нэг жилийн ойг тохиолдуулж "Formation" гэх нэртэй тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Бейонсегийн санаачилсан уг хөтөлбөрийн хүрээнд дуу хөгжим, урлаг ба уран зохиолд сонирхолтой, Африк-Америк соёл судлах хүсэлтэй, хайрцагнаас гадуур сэтгэдэг, зоригтой, өөртөө итгэлтэй залуу бүсгүйчүүд 25 мянган долларын тэтгэлэг хүртэх юм.

Дараа жилээс эхлэн хэрэгжих энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт коллеж ба ахлах сургуулийн төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой. Одоогоор "Formation" хөтөлбөрт Берклигийн хөгжмийн коллеж, Вашингтон дахь Ховардын их сургууль, Parsons дизайны сургууль, Spelman коллеж гэх дөрвөн боловсролын байгууллага нэгдсэн байна.

цааш үзэх