Хайх

Билли Айлиш анимэ дүрд хувирлаа

Билли Айлиш анимэ дүрд хувирлаа

Такаши Муракамитай хамтарсан бүтээлч ажил

Text: Buro.Mongolia


Залуу дуучин Билли Айлиш Японы котемпорари уран бүтээлч Такаши Муракамитай хамтран “you should see me in a crown” дуундаа зориулан анимэйшн хэлбэрийн видео бичлэг бүтээжээ. "Нийт найман сарын хугацааг шаардсан энэхүү бүтээлч ажилд Билли Айлишийн урьд хожид үзэгдэж байгаагүй сонирхолтой төрхийг гаргахыг зорилоо" хэмээн Такаши Мураками тодотгосон юм. Бичлэгт Билли Айлиш аалз болон хувиран нэгэн хотыг эзэлж буйгаар дүрслэгдсэн ба Такаши Муракамигийн илэрхийлэл болсон олон өнгийн дэлбээтэй цэцэг ч бас үзэгдэнэ. Энэхүү бичлэгийн бүтэн хувилбарыг Apple Music тавцангаас үзэх боломжтой байгаа. 

Дашрамд дурдахад Такаши Мураками өмнө нь Канье Уэст, Kid Cudi, Виржил Абло зэрэг уран бүтээлчидтэй хамтарч байсан ба орчин үеийн поп соёлын томоохон төлөөлөгчдийн нэг юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх