Хайх

Дуучин Билли Айлишийн анхны цомог гарлаа

Дуучин Билли Айлишийн анхны цомог гарлаа

"When We Fall Asleep Where Do We Go?"

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн авьяаслаг залуу дуучин Билли Айлиш "When We Fall Asleep Where Do We Go?" нэртэй анхны цомгоо танилцууллаа. Өдгөө 17 настай дуучны анхны студийн цомогт 13 дуу богино хэмжээний интрогийн хамтаар багтсан бөгөөд тэдгээр синглүүдийн дунд "When The Party's Over", "Bury A Friend", "Wish Your Were Gay" болон видео клипийг нь Такаши Мураками бүтээсэн "You Should See Me in a Crown" зэрэг өмнө нь цацагдаад байсан дуунууд орсон байгаа.

Ерөнхийдөө түүний цомгийг готик өнгө аястай, басс гитарын хэмнэлээр баялаг, уянгалаг бүтээл болсон гэж тодорхойлж болох юм. Мөн мэдээж хэрэг Билли Айлишийн сэтгэл ховсдом хоолойн өнгийг дурдах нь зүйтэй.

Эргэн сануулахад энэхүү цомгийг худалдаанд гарахаас нь өмнө Apple Music тавцан дээр 800,000 хүн хүлээж, тус платформын бүх цаг үеийн рекордыг эвдсэн юм.

цааш үзэх