Хайх

Боб Диланы ярилцлагыг хүүхэлдэйн кино болгожээ

1962 он

Text: Buro.Mongolia


Зураг:

Залуухан Боб Дилан 1962 онд өгсөн ярилцлагадаа алдартай, баян болно гэдэгтээ огтхон ч итгэхгүй байлаа

Залуухан, 20 настай Боб Дилан 1962 онд өөрийн анхны цомог гарахын өмнөхөн энэхүү ярилцлагыг Нью-Йоркийн WBAI радиод өгч байжээ. Тэгвэл Америкийн PBS телевизийн байгууллага энэхүү ярилцлагыг таван минут үргэлжлэх хүүхэлдэйн кино болгон хувиргасан байна.

Энэхүү ярилцлагыг Диланы карьерийн эхэн үед хийсэн бөгөөд тэрээр яриандаа өөрийн малгайны талаар ярьж, өөрийгөө алдартай, баян болно гэдэгт итгэхгүй байгаагаа хэлэх болно. Мөн Боб Дилан "Won't Buy You A Postcard" дуугаа багт наадам дээр тааралдсан нэгэн эмэгтэйд зориулж бичсэн гэдгээ ч дурджээ. Эцэст нь тэр өөрийгөө нэг доллар болон чизбургерээр үнэлж байсан юм. Үүнээс гадна, энэхүү тавиад жилийн өмнөх ярилцлагад домогт уран бүтээлчийн талаар олон сонирхолтой зүйл байгаа.

цааш үзэх