Хайх

Брэд Питт MIT их сургуулийн профессортой уулзаж байгаа гэх цуурхал гарлаа

Брэд Питт MIT их сургуулийн профессортой уулзаж байгаа гэх цуурхал гарлаа

Оюуны салбарын супер од бүсгүй

Text: Buro.Mongolia


Page Six-ийн мэдээллэж буйгаар жүжигчин Брэд Питт MIT их сургуулийн профессор, нийгэмд үнэлэгдсэн архитектор, шагнал хүртсэн уран бүтээлч Нери Оксмантай "цагаа өнгөрүүлж байгаа" гэнэ. Вебсайтын мэдэгдсэнээр тэд Питтийн холбоотой нэгэн их сургуулийн архитектурын төслөөр дамжуулан танилцаж, найзууд болжээ.

"Брэд, Нери хоёр архитектур, дизайн ба урлагийн чиглэлээр ижил сонирхолтой тул уулзсан даруйдаа санаа нийлж, тэдний хооронд холбоо үүссэн. Энэ холбоог мэргэжлийн нөхөрлөл гэж тодорхойлж болно" хэмээн нэгэн ойрын эх сурвалж Page Six-д хэлсэн байна.

Брэд Питт өөрийн телевизийн бүтээлүүдээрээ олны дунд алдаршсан хэдий ч, тэрээр архитектурын салбарт үргэлж сонирхолтой байсан. Тэр ч бүү хэл Питт нэгэн удаа "Жүжиглэх нь миний карьер хэдий ч, архитектур бол миний жинхэнэ хүсэл тэмүүлэл" гэж хэлсэн байдаг.

Брэд Питт MIT их сургуулийн профессортой уулзаж байгаа гэх цуурхал гарлаа (фото 1)

Харин Нери Оксманы хувьд Израиль улсад төрсөн бөгөөд өдгөө 42 настай, оюуны салбарын рок од хэмээн өргөмжлөгддөг бүсгүй. Тэрээр дизайн, биологи, компьютерын тооцоолол ба материалын инженерчлэл гэх талбаруудыг нэгтгэсэн архитектурын төсөл ба урлагийн бүтээлүүдээрээ салбартаа алдартай, гавьяатай нэгэн. Оксман мөн Израиль улсаас шаарддаг цэргийн албыг хааж, удалгүй анагаахын сургуульд орсон ч, хоёр жилийн дараа архитектурын сургууль руу шилжин өөрийн дизайны жинхэнэ сонирхлоо хөгжүүлж эхэлсэн. Үүний дараагаар тэрээр Лондонд дахин суралцаж, эцэст нь Массачусетсийн Технологийн Их Сургууль буюу MIT-гээс дизайн тооцооллын докторын зэргийг хамгаалсан байдаг.

Гэхдээ Брэд Питт, Нери Оксман нарын харилцааг тодруулан асуухад Page Six-ийн эх сурвалж "Тэдний нөхөрлөл одоогоор романтик харилцаа болж хувираагүй байгаа. Тэд хоёулаа маш болгоомжтой хандлага гаргаж байгаа бөгөөд дахин нэг удаа онцлон хэлэхэд энэ харилцаа нь илүүтэйгээр мэргэжлийн нөхөрлөл гэж тодорхойлогдохоор юм" хэмээн онцолжээ.

цааш үзэх