Хайх

Бруно Марс “Versace on the Floor” дууны видео клипийг танилцууллаа

Дуучин, жүжигчин Зендея тоглолоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Бруно Марс "Versace on the Floor" дууныхаа албан ёсны видео клипийг танилцууллаа. Тус видео клипэнд Бруно Марс дуучин, жүжигчин Зендеягийн хамтаар тогложээ.

Клипний үйл явдалд Бруно Марс, Зендея нар зочид буудалд, зэргэлдээ өрөөнд байрлах бөгөөд тэд өөрсдийн өрөөнд орохын өмнө бие биенээ олж харна. Дараа нь Бруно Марс өрөөндөө төгөлдөр хуур тоглон дуулахад Зендея хананы цаанаас сонсдог. Мөн тэд хоёул Бруно Марсын дуртай брэнд болох Versace загварын ордны хувцсаар гоёсон байгаа нь харагдана.

Дашрамд дурдахад дизайнер Донателла Версаче өөрийн найз Бруно Марсыг дэмжихын тулд өнгөрсөн долоо хоногт "Versace on the Floor" дуунд зориулж видео хийж байсныг та санаж байгаа биз ээ.

 

 

цааш үзэх