Хайх

BTS хамтлаг НҮБ-ийн чуулга хуралдаанд илтгэл тавьж ахин түүх бүтээлээ

BTS хамтлаг НҮБ-ийн чуулга хуралдаанд илтгэл тавьж ахин түүх бүтээлээ

Хүүхэд залууст урам зориг түгээлээ

Text: Бюро 24/7


Зураг:

BTS хамтлаг НҮБ-ийн ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулга хуралдаанд илтгэл тавьж К-Поп хөгжмийн ертөнцөд ахин нэг шинэ түүх бүтээлээ. BTS хамтлагийн ахлагч Ким Нам Жүн илтгэлдээ хүүхэд залуусын өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөх асуудлын тухай хөндөхийн зэрэгцээ энэ нь амжилтад хүрэхэд хэрхэн нөлөөлдөг тухай дурджээ.

"Сөүлийн ойролцоо орших Илсан гэх хотод хүүхэд насаа бусдын л ижил энгийн өнгөрүүлсэн. Орой бүр одод түгсэн шөнийн тэнгэрийг ширтэн хэвтэхдээ өөрийгөө баатар мэтээр төсөөлөн дэлхийг аварч байна хэмээн мөрөөддөг байлаа. Гэтэл өсч томрохын зэрэгцээ мөрөөдөхөө умартсаар нэг л мэдэхэд өөрийгөө хайрцаглаж, дотоод дуу хоолойгоо биш харин бусдын юу хэлэхийг сонсдог болсон юм.

Тухайн үед намайг сэрээх ганц зүйл нь дуу хөгжим байсан бөгөөд дотоод дуу хоолой минь надад ‘Залуу минь сэрээрэй, өөрийгөө сонс' гэж байнга хэлдэг байв. Ингээд би дотор минь орших тэр зүйлд найдаж дуу хөгжимд хөл тавилаа. Бууж өгмөөр үе олон тохиолдсон ч итгэл найдвар, найз нөхдийнхөө ачаар өнөөг хүрсэн юм... Энэ бүх хугацааны турш бид өөрсдийгөө хайрлах, өөртөө итгэх нь хичнээн чухал болохыг ойлгож авлаа. Харин одоо та хэн ч байсан хамаагүй өөрийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө дуугараасай гэж бид хүсч байна" хэмээн ярьсан Ким Нам Жүний илтгэл олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байна.

Дашрамд дурдахад өнгөрөгч арваннэгдүгээр сард BTS хамтлаг НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчөөр сонгогдож "Love Myself" буюу "Өөрийгөө хайрлая" сэдвийн хүрээнд хүүхэд залууст дуу хөгжим, уран бүтээлээрээ дамжуулан итгэл найдвар, урам зориг түгээх зорилготой аяныг өрнүүлсэн ба уг аяны хүрээнд 1 сая гаруй ам.долларын хандив цуглуулжээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх