Хайх

\"Call Me By Your Name\" киноны үргэлжлэл гарахгүй байх магадлалтай

"Call Me By Your Name" киноны үргэлжлэл гарахгүй байх магадлалтай

Одоогоор төслийн талаар дөнгөж хэлэлцэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн Оскарын наадмаас шилдэг кино зохиол төрөлд ялалт байгуулж, үзэгчдээс асар өндөр үнэлгээ авсан "Call Me By Your Name" кино нь зохиолч Андре Асиманы ижил нэртэй номоос сэдэвлэсэн гэдгийг хүмүүс маш сайн мэдэж байгаа биз ээ. Тэгвэл саяхан тус киноны хоёрдугаар анги гарна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж, киноны шүтэн бишрэгчдийн дунд шуугиан тариад байсан юм. Харин "Call Me By Your Name" номын зохиолч Андре Асиман саяхны нэгэн ярилцлагадаа киноны үргэлжлэлийг хийх боломжтой эсэхийг дөнгөж ярилцаж эхэлж байгаа гэдгээ дурджээ.

Тэрээр "Би 'Call Me By Your Name' киноны найруулагч Лука Гуаданьинотой ярилцсан. Тэр киноны үргэлжлэлийг хийхийг хүссэн. Гэхдээ бид хоёулаа өөр төслүүд дээр төвлөрөөд завгүй байгаа. Өөрөөр хэлбэл бид хоорондоо киноны хоёрдугаар ангийг бүтээх боломжтой эсэхийг ярилцаж байгаа ч яг төслийг үргэлжлүүлэх тал дээр нухацтай шийдвэр гаргах үгүйг хэлж мэдэхгүй байна" гэжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн гуравдугаар сард найруулагч Гуаданьино USA Today-д өгсөн ярилцлагынхаа үеэр 'Call Me By Your Name' киног үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэж, тэр ч бүү хэл дараагийн ангийн үйл явдлын тухай дурдаж байсан юм. Тухайлбал хоёрдугаар ангийн үйл явдал гол дүрийн жүжигчин Тимоти Шаламег 25 нас хүрэхэд буюу эхний ангид болсон явдлаас 5-6 жилийн дараа өрнөх талаар ярьж байжээ.

"Call Me By Your Name" киноны үйл явдалд 17 настай хөвгүүн (Тимоти Шаламе) ба 24 настай залуугийн (Арми Хаммер) хооронд үүссэн хайр дурлалын талаар өгүүлдэг юм.

цааш үзэх