Хайх

Coachella 2019 наадмын шууд дамжуулалтыг үзээрэй

Coachella 2019 наадмын шууд дамжуулалтыг үзээрэй

I хэсэг

Text: Buro.Mongolia


Калифорни мужийн өмнөд хэсэгт орших элсэн цөлд дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлчид Coachella наадмын тайзнаа тоглолтуудаа үзүүлж байна. Хамгийн гайхалтай нь хөгжмийн наадамд өөрийн биеэр оролцож чадаагүй хүмүүст зориулаад тус наадмын зүгээс тайзан дээрх тоглолтуудыг Youtube тавцан дээр шууд үзүүлж байгаа билээ.

Эхний хоёр өдөр Childish Gambino, Жейден Смит, Жанель Монэ, BLACKPINK, The 1975, Билли Айлиш, Мэгги Рожерс болон бусад уран бүтээлчид тоглоод дууссан байгаа бол яг одоо Blood Orange тайзнаа гарч байна. Тун удахгүй Ариана Гранде дуулах болно.

Мөн ирэх амралтын өдрүүдээр Канье Уэст сүмийн найрал дуучдаас бүрдсэн Sunday Service төсөлтэй хамт Coachella-гийн тайзан дээр гарахаар төлөвлөгдсөн байгаа юм. Coachella 2019 наадам дөрөвдүгээр сарын 12-14 ба 19-21 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх