Хайх

Диана гүнжийн дүрд тоглох жүжигчин тодорлоо

Диана гүнжийн дүрд тоглох жүжигчин тодорлоо

Netflix-ийн The Crown цувралын дөрөвдүгээр улиралд

Text: Buro.Mongolia


Netflix компани Их Британийн хатан хааны гэр бүлийн тухай өгүүлдэг "The Crown" цувралын дөрөвдүгээр улирлын зураг авалтыг энэ оны сүүлээр хийж эхэлнэ. Тэгвэл өчигдөр тус компанийн зүгээс Уэльсийн гүнж Дианагийн дүрд тоглох жүжигчний нэрийг зарлажээ. Их Британийн ард түмний хайрыг татсан Диана гүнжийн дүрийг олон нийтэд танигдаж эхлээгүй байгаа залуу жүжигчин Эмма Коррин бүтээхээр болсон байна. Түүний тоглосон "Misbehaviour" нэртэй анхны кино нь энэ жил нээлтээ хийх болно.

Залуу жүжигчин бүсгүй The Crown цувралын багт нэгдсэндээ маш их баярлаж бас бахархаж байгаагаа илэрхийлж, олон хүнд урам зориг өгсөн түүхэн дүрийг бүтээх нь маш ховор боломж гэдгийг Instagram хуудастаа онцолжээ.

"The Crown" цувралын дөрөвдүгээр улирлын үйл явдал залуу Диана гүнж болон Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Тэтчер нарт төвлөрөх болно. Харин "Төмөр хатагтайн" дүрд жүжигчин Жиллиан Андерсон тоглохоор болжээ.

Диана гүнжийн дүрд тоглох жүжигчин тодорлоо (фото 1)

цааш үзэх