Хайх

Домогт дуучин Бой Жорж өөрийнхөө дүрд жүжигчин Софи Тернерийг тоглуулахыг хүсэж байна

Домогт дуучин Бой Жорж өөрийнхөө дүрд жүжигчин Софи Тернерийг тоглуулахыг хүсэж байна

Бой Жоржийн амьдралыг харуулсан намтарчилсан кино удахгүй гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

"Bohemian Rhapsody", "Rocketman" зэрэг глэм рок жанрын намтарчилсан кинонууд үзэгчдийг байлдан дагуулж байгаа энэ үед Culture Club хамтлагийн ахлагч, Их Британийн алдарт уран бүтээлч, 1980-аад оны поп шүтээн Бой Жоржийн амьдралаар кино хийхгүй бол маш том алдаа болох байсан биз ээ. Тэгвэл Бой Жорж болон түүний Culture Club хамтлагийн түүхийг харуулсан намтарчилсан кино гарах нь өнгөрсөн тавдугаар сард тодорхой болсон юм. Энэ киног дэлгэцнээ амилуулах хариуцлагатай үүрэг "Hitchcock" киног бүтээсэн найруулагч Саша Жервасид оногджээ.

Сонирхолтой нь Бой Жорж жүжигчдийн сонголтод маш нухацтай хандаж, өөрийн биеэр оролцон, санал бодлоо хуваалцаж байгаа бололтой. Тодруулбал алдарт уран бүтээлч өөрийнхөө дүрд "Game of Thrones" цувралд Санса Старкын дүрийг бүтээсэн жүжигчин Софи Тернерийг тоглуулахыг хүсэж буйгаа "Fitzy and Wippa" нэртэй радио нэвтрүүлэгт оролцохдоо хуваалцсан байна.

Бой Жоржийн хэлснээр түүнд өөрийнх нь залуу насны дүрд тоглох хэд, хэдэн жүжигчин санал болгосон бөгөөд тэдгээрээс түүний сонирхлыг хамгийн ихээр татсан сонголт нь Софи Тернер байсан гэнэ. Тэрээр "Хүмүүс мэдээж хэрэг тэр чинь эмэгтэй хүн шүү дээ! Тэр чиний дүрд тоглож чадахгүй гэж хэлнэ. Гэхдээ юу гээч, хэрэв би 17 настай байсан бол Софи Тернер болохыг мөрөөдөх байсан" хэмээн Бой Жорж хэлжээ.

Харин энэ мэдэгдлийн дараахан Софи Тернер Twitter хуудсаараа дамжуулан Бой Жоржийн дүрд тоглоход бэлэн гэсэн хариу өгчээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх