Хайх

Mongolia

Домогт найруулагч Жорж Лукас "Game of Thrones" цувралын шинэ ангийг найруулахад тусалжээ

Наймдугаар улирлын нэгдүгээр анги

Text: Бюро 24/7


Зураг:

"Оддын Дайн" франчайзыг бүтээсэн домогт найруулагч Жорж Лукас Винтерфеллд иржээ. Тэрбээр HBO телевизийн алдарт "Game of Thrones" цувралын сүүлчийн буюу наймдугаар улирлын нэгдүгээр ангийг найруулахад тусалсан байна. Цувралын зураг авалтын үйл явцыг харуулсан 17 минутын видеонд Жорж Лукас цувралын найруулагч Дэвид Наттерт тусалж байгаа нь гарчээ.

Тэрбээр зураг авалтын талбайгаар "хэсүүчилж", үйл явцыг хянан, завсарлагааны үеэр Эмилия Кларк ба Кит Харингтон нартай харилцаж байгаа нь харагдана. Найруулагч Кит Харингтонд хандан "Сайн байна" гэж хэлсэн ч удалгүй бодлоо өөрчилж, "Чамд чиглэл өгөхгүй. Надад чи болон чамд юу тохиолдох нь огтхон ч хамаагүй" хэмээн тоглоом шоглоом болгон хэлж байгаа нь сонсогдоно.

"Game of Thrones"-ын продюсер Дэвид Бениофф хэлэхдээ, Жорж Лукас цувралын зураг авалтын талбайд ирэх болсон гэдгийг анх сонсоод түүнээр тохуурхаж байна гэж бодсон гэжээ. Мөн тэрээр дараа нь үнэхээр алдарт найруулагч зураг авалтын үйл явцад оролцохыг хүсэж байгааг олж мэдээд маш их баярлаж бас сандарч байснаа хуваалцсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх