Хайх

Лана Дель Рей, Майли Сайрус, Ариана Гранде нар хамтран дуулжээ

Лана Дель Рей, Майли Сайрус, Ариана Гранде нар хамтран дуулжээ

"Charlie's Angels" киноны дуу

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Ариана Гранде, Майли Сайрус ба Лана Дель Рей нар тун удахгүй нээлтээ хийх "Charlie's Angels" кинонд зориулан шинэ дуу бичүүлжээ. Тэд "Don't Call Me Angel" нэртэй дууг видео клипний хамтаар маргааш буюу есдүгээр сарын 13-нд албан ёсоор цацах болсноо зарласан байна.

Энэхүү видео клипийг Ариана Гранде болон Майли Сайрус нартай өмнө нь хамтран ажиллаж байсан найруулагч Хана Люкс Дэвис бүтээжээ.

Эргэн сануулахад "Charlie's Angels" (Чарлигийн сахиусан тэнгэрүүд) адал явдалт, инээдмийн киноны гол дүрд Кристен Стюарт, Наоми Скотт, Элла Балинска нар тоглосон бөгөөд тус кино нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн кино театруудаар гарч эхлэх юм.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх