Хайх

Дуучин Аврил Лавин шинэ цомгоо танилцууллаа

Дуучин Аврил Лавин шинэ цомгоо танилцууллаа

"Head Above Water"

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Аврил Лавины зургаа дах цомог цахим ертөнцөд цацагдлаа. "Head Over Water" нэртэй энэхүү цомогт нийт 12 дуу багтсан бөгөөд тэдгээрийн дунд рэппер Ники Минажтай хамтарсан "Dumb Blonde" сингл орсон байна.

Энэхүү цомог нь Канадын дуучин бүсгүйн сүүлийн таван жилийн хугацаанд гаргасан анхны цомог болж байгаа юм. Учир нь тэрээр 2014 оноос эхлэн Лаймын өвчинтэй тэмцэж ирсэн бөгөөд шинэ цомогтоо ч мөн энэхүү сэдвийг хөнджээ.

Аврил Лавин "Энэ цомог хүмүүсийн сэтгэл зүрхийг хөндөнө гэж найдаж байна. Амьдралын төлөөх тэмцэл намайг илүү хүчирхэг болгосон. Өөрийн шинэ дуу хоолой, эрч хүчээ шинэ уран бүтээлээрээ дамжуулан шүтэн бишрэгчиддээ хүргэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн хэлсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх