Хайх

Ким Кардашьян ба Алессандро Микеле нар Лана Дель Рейгээс ярилцлага авлаа

Ким Кардашьян ба Алессандро Микеле нар Лана Дель Рейгээс ярилцлага авлаа

Дуучин бүсгүй хоол хийж чаддаггүй бас Ангараг гараг руу очихыг хүсдэггүй

Text: Buro.Mongolia


Зураг:

L'Officiel сэтгүүлийн шинэ дугаарт дуучин Лана Дель Рей дизайнер Алессандро Микеле, Ким Кардашьян, Grimes, Кортни Лав болон бусад алдартнуудын асуусан асуултанд хариулсан байна.

Ким Кардашьян дуучин бүсгүйгээс хэрэв дуу зохиодоггүй байсан бол өөр юу хийж болох байсан талаар асуужээ. Түүний энэхүү асуултанд тэрээр хүүхдүүдтэй ажиллах байсан гэдгээ онцолж, эсвэл эх баригч (доула) болох байсан магадлалтай гэдгээ хуваалцсан байна. Мөн тэрээр L'Officiel сэтгүүлийн энэхүү ярилцлагын үеэр хоол хийж чаддаггүй болохоо Ким Кардашьянд ярьжээ.

Харин тэрээр Кортни Лавд зориулж дуртай дууныхаа жагсаалтыг гаргасан байна:

Hole, «Celebrity Skin»
The Flamingos, «I Only Have Eyes for You»
Migos, «Bad and Boujee»
A$AP Rocky, «L$D»
Simon & Garfunkel, «Scarborough Fair»
Janis Joplin, «Mercedes Benz»
The Eagles, «Hotel California»
Lou Reed «Perfect Day»

Тэгвэл дуучин Grimes түүнээс Ангараг гараг руу явахыг хүсч байгаа эсэхийг асуухад Лана "Чөтгөр ав гэж, үгүй шүү! Чи тоглоод байна уу? Хэн ер нь дэлхийг орхиж чадна гэж?" хэмээн хариулжээ.

Gucci загварын ордны бүтээлч захирал Алессандро Микеле түүнээс "Өөрийн гайхалтай винтэж ертөнцийн" санаануудыг хэрхэн бодож олдог талаар асуусан юм. Үүнд хариулахын тулд дуучин бүсгүй Элизабет Тейлорын "A Place in the Sun" болон Натали Вудын тоглосон кинонууд гэх зэрэг бүр сургуульд байхдаа үздэг байсан, хуучны бүтээлүүдийн талаар дурссан байна.

Эцэст нь Тони гэх түүний шүтэн бишрэгч Ланагаас хэзээ нэгэн цагт кино хийхийг хүсч байгаа эсэхийг нь лавлажээ. Лана Дель Рей "Би хэзээ ч оршин тогтнож байгаагүй хэн нэгний талаар намтарчилсан кино хийх талаар бодож байсан. Ер нь бол мюзикл бичих санал надад тавьсан байгаа. Би үүнийг аль хэдийнэ хийгээд эхэлсэн. Энэ төсөл нь Бродвейд зориулсан юм. Энэ төслийг би хоёр эсвэл гурван жилийн дотор дуусгаж чадна" гэж тэрээр хариулжээ.

Энэхүү ярилцлагын бүрэн хувилбарыг эндээс унших боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх