Хайх

Дуучин Рианна эцгээ шүүхэд өглөө

Дуучин Рианна эцгээ шүүхэд өглөө

Фенти нэрийг ашигласны төлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Рианна буюу Робин Рианна Фенти өөрийн төрсөн эцэг Рональд Фентиг Калифорни мужийн шүүхэд өгчээ. Тодруулбал Барбадост амьдардаг түүний эцэг Фенти гэдэг овгоо ашиглан компани нээснийх нь төлөө дуучин бүсгүй зарга үүсгээд байгаа аж.

Рональд Фенти 2017 онд Fenty Entertainment нэртэй продюсерын компани үүсгэн байгуулсан бөгөөд дуучин бүсгүйн үзэж буйгаар түүний эцэг өөрийнх нь Fenty Beauty брэндийн нэр хүндийг ашиглан завшиж байгаа хэмээн буруутгажээ.

Үүнээс гадна Рианнагийн эцэг өөрийнх нь агентын дүрээр хууль бусаар мөнгө олох гэж оролдсон хэмээн дуучин бүсгүй мэдэгдсэн байна. Тодруулбал Рональд Фенти Рианнагийн нэрийг барин Латин Америкийг тойрсон аялан тоглолт хийнэ хэмээн 15 сая ам.доллар авахаар тохиролцож, мөн АНУ-д хоёр тоглолт зохионо гэж 400,000 ам.долларын хэлэлцээр хийхийг завдсан хэргээр буруутгагдаад байгаа юм.

Рианна энэхүү заргадаа Рональд Фентиг "Fenty" гэдэг худалдааны тэмдгийг ашиглахгүй байхыг шүүхээс хүсчээ. Түүнчлэн Рианна өөрийн эцгийг түүнд учруулсан бүх хохирлыг барагдуулахыг шаардсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх