Хайх

Эддард Старк ба магадгүй Кхал Дрого нар “Game of Thrones” цувралын тусгай ангид эргэн ирнэ

Эддард Старк ба магадгүй Кхал Дрого нар “Game of Thrones” цувралын тусгай ангид эргэн ирнэ

Жүжигчин Шон Бин тусгай ангид тоглох нь батлагдсан бол Жейсон Момоа зураг авалт хийгдсэн газар ирсэн гэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO телевиз "Хаан ширээний тоглоом" цувралын тусгай ангийг бүтээж байна. Бид энэхүү ангид аль эрт цувралыг орхисон жүжигчдийг харж болох юм. Тус анги нь HBO телевизээр цацагдахгүй бөгөөд "Game of Thrones"-ын бүх улирлыг багтаасан тусгай DVD сетед багтахаар болжээ. Мэдээж хэрэг энэхүү DVD нь ирэх дөрөвдүгээр сард цуврал төгссөний дараа гарах болно. Одоогоор тусгай ангид ямар үйл явдал гарах нь тодорхойгүй байгаа ч зураг авалтыг Умард Ирландын Белфаст хотод хийсэн гэдэг нь ил болсон байгаа.

Entrertainment Weekly сэтгүүлийн мэдэгдсэнээр Эддард Старкийн дүрийг бүтээсэн жүжигчин Шон Бин зураг авалтад оролцсон нь батлагдсан байна. Мөн зарим эх сурвалжууд Кхал Дрогогийн дүрд тоглосон Жейсон Момоа зураг авалт явагдаж буй хотод ирсэн гэдгийг мэдэгджээ. Тиймээс бид түүнийг тусгай ангид харах өндөр магадлалтай байна.

Дашрамд дурдахад HBO телевиз мөн цувралын спин-оффыг хийж байгаа бөгөөд гол дүрүүдийн нэгт жүжигчин Наоми Уоттс тоглохоор болсон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх