Хайх

Эмилия Кларк “Оддын дайн” киноны тизерт гурван өөр хувцас сольж өмслөө

Хан Соло, Чубакка болон тэдний найзуудын түүх

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр "Super Bowl" тэмцээний үеэр Миннеаполисын цэнгэлдэх хүрээлэнд "Solo: A Star Wars Story" киноны албан ёсны тизер трейлерийг олон нийтэд үзүүлсэн байна.

Залуухан Хан Соло ба түүний хамтрагч Чубакка нарын адал явдлын тухай өгүүлэх тус кино нь 2018 оны тавдугаар сарын 25-нд дэлхий даяар нээлтээ хийх болно. Нийт ойролцоогоор хоёр минут үргэлжлэх тизерт жүжигчин Эмилия Кларк гурван удаа хувцсаа сольж, залуухан Хан Соло анх удаа Чубаккатай танилцаж, мөн өөрийн онгоцоо аварч байгаа харагдлаа.

"Оддын дайн" киноны үндсэн адал явдлын бүр өмнөх түүхийг өгүүлдэг энэхүү кинонд жүжигчин Олден Эренрайк, Эмилия Кларк, Вуди Харрельсон, Дональд Гловер, Тэнди Ньютон болон бусад жүжигчид дүр бүтээжээ. Харин найруулагчаар Рон Ховард ажилласан байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх