Хайх

Рэппер Eminem 2018 онд цомгийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлжээ

Рэппер Eminem 2018 онд цомгийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлжээ

BTS, Queen, The Beatles хамтлагуудыг давсан байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Рэппер Eminem 2018 онд цомгийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн байна. Тодруулбал өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гарсан "Kamikaze" нэртэй түүний 10 дах цомог нийт 755,027 хувь борлогджээ. Түүний араас Өмнөд Солонгосын BTS хамтлаг (603,307 хувь) цомгийн борлуулалтаараа хоёрдугаарт жагссан байна. Мөн Детройтоос гаралтай алдарт рэппер Канадын уран бүтээлч, "хөгжим түрээсийн үйлчилгээний хаан" гэгддэг Дрейк (359,041) болон поп гүнж Тейлор Свифт (368,181) нарын цомгийн борлуулалтыг нийлүүлснээс ч их цомог худалдаалж чаджээ.

Энэхүү жагсаалтын топ 10 байранд The Beatles, Queen, Metallica зэрэг домогт хамтлагуудын уран бүтээлээс гадна Леди Гага ба Брэдли Купер нарын "A Star Is Born" киноны дуунуудтай цомог багтсан байна.

1. Eminem (755,027)
2. BTS (603,307)
3. Крис Стэплтон (577,287)
4. Metallica (539,861)
5. Леди Гага & Брэдли Купер (526,803)
6. Imagine Dragons (478,047)
7. The Beatles (475,055)
8. Queen (471,515)
9. Жейсон Олдин (445,346)
10. Жастин Тимберлейк (432,913)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх