Хайх

Emmy 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Emmy 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

“Game of Thrones” гол шагналыг хүртсэн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Лос-Анжелес хотноо телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 70 дах удаагийн Primetime Emmy Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Amazon студийн бүтээсэн "The Marvelous Mrs. Maisel" инээдмийн цуврал хамгийн олон буюу таван шагнал хүртсэн байна. Харин тус наадмын хамгийн гол шагнал болох шилдэг утга уянгын цуврал төрөлд HBO телевизийн алдарт "Game of Thrones" цуврал ялалт байгууллаа. Шилдэг жүжигчдийн номинациудад Клэр Фой, Питер Динклэйж, Рэйчел Броснахэн, Тэнди Ньютон, Мэттью Риз болон бусад жүжигчид шагнал авсан байна. Харамсалтай нь тус, тус найман номинацид нэр дэвшсэн асар өндөр үнэлгээтэй Дональд Гловерын "Atlanta" инээдмийн цуврал болон Hulu-гийн алдарт "The Handmaid's Tale" бүтээл энэ жил гол шагналуудыг хүртэж чадаагүй юм. 

2018 оны Emmy Awards шагнал гардуулах ёслолын гол ялагчдыг харцгаая.

Шилдэг утга уянгын цуврал

Game of Thrones (HBO)

Emmy 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Шилдэг инээдмийн цуврал

The Marvelous Mrs. Maisel (Amazon)

Шилдэг мини цуврал

The Assassination of Gianni Versace: American Crime Story (FX)

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Клэр Фой (The Crown)

Emmy 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Мэттью Риз ( The Americans)

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Рэйчел Броснахэн (The Marvelous Mrs. Maisel)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Билл Хейдер (Barry)

Emmy 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 3)

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Питер Динклэйж (Game of Thrones)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Тэнди Ньютон (Westworld)

Утга уянгын цувралын шилдэг найруулга

The Crown, найруулагч Стивен Долдри

Инээдмийн цувралын шилдэг найруулга

The Marvelous Mrs. Maisel, найруулагч Эми Шерман-Палладино

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх