Хайх

Энэ өдрийн видео: Бритни Спирс "Carpool Karaoke"-д орлоо

Жеймс Кордены хамт

Text: Buro.Mongolia


Зураг:

Жеймс Кордены The Late Late Show нэвтрүүлгийн Carpool Karaoke булангийн энэ долоо хоногийн зочноор дуучин Бритни Спирс оролцлоо. Тэд маш олон хөгжилтэй зүйлс ярилцаж Бритнигийн хит дуунуудаас дууллаа

Жеймс Кордены машинд тэд "Oops... I Did It Again", "Womanizer" зэрэг Бритнигийн хуучны хит дуунуудаас дуулж, хүүхэд, сургууль, гэрлэлт зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа. Жеймс Корден түүнээс хүүхдүүдийнх нь тухай асуухад Бритнигийн хөвгүүд том болсон тул тэр дахиад хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэдгээ хэлсэн юм. Бүр дахиад гурван хүүхэдтэй шүү! Мөн Бритни гэрлэлтэнд итгэдэггүй гэдгээ ч дурдсан. Харин хамгийн хөгжилтэй хэсэг "Baby One More Time" дуун дээр гарах болно.

Дашрамд дурдахад, Бритни Спирсийн "Glory" нэртэй ес дэх бие даасан цомог өнөөдөр нээлтээ хийж байгаа.

цааш үзэх