Хайх

\"Fast & Furious 9\" киноны зураг авалт хийгдэж эхэлснийг Вин Дизель баталлаа

"Fast & Furious 9" киноны зураг авалт хийгдэж эхэлснийг Вин Дизель баталлаа

Тэрээр зураг авалтын талбайгаас бичлэг хийн нийтэлсэн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Автомашин, хурд, адал явдлыг нэгтгэж чадсан "The Fast and the Furious" буюу "Галзуу хурд" франчайзын ес дэх киноны зураг авалт хийгдэж эхэлжээ. Энэ талаар тус киноны гол дүрийн жүжигчин Вин Дизель, киноны бас нэгэн гол баатар болох Мишель Родригесын хамтаар зураг авалтын талбайгаас бичлэг хийн Instagram хуудастаа нийтлэн олон нийтэд мэдэгдсэн байна.

Тэрээр "Чи үүнд итгэж байна уу Летти? Бид эхний өдрийн зураг авалтаа хийж дууслаа. Яг л гайхамшиг шиг мэдрэгдэж байна" хэмээн бичжээ.

Одоогоор киноны шинэ ангид дээрх хоёр жүжигчнээс гадна Натали Эммануэль (Game of Thrones), Жордана Брюстер, Тайриз Гибсон нар эргэн ирэх нь батлагдсан бол Жон Сина жүжигчдийн багт шинээр нэмэгдсэн нь тодорхой болоод байгаа юм.

"Fast & Furious 9" кино 2020 оны тавдугаар сард нээлтээ хийх болно. Харин тус франчайзын 10 дах анги 2021 оны дөрөвдүгээр сард кино театруудаар цацагдахаар төлөвлөгдсөн байна.

цааш үзэх