Хайх

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчдийг нэрлэлээ

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчдийг нэрлэлээ

Марк Уолберг тэргүүлжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчдийн рейтингийг нийтэллээ. Энэ удаад америкийн жүжигчин Марк Уолберг жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрээр 2016 оны зургаадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд 68 сая долларын орлого олжээ. Марк Уолберг "Planet of the Apes", "Transformers" франчайз болон бусад олон кинонуудаараа алдартай бөгөөд 2006 онд тоглосон "The Departed" киногоороо Оскарын шагналд нэр дэвшиж байсан удаатай.

Хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчдийн жагсаалтанд Дуэйн Жонсон (65 сая доллар) хоёрдугаарт бичигдэж, түүний араас Вин Дизель 54,5 сая долларын орлоготойгоор гуравдугаарт жагсжээ. Мөн жагсаалтын эхний арван байранд Жеки Чан, Том Круз, Мэтт Дэймон нар багтсан бол хамгийн сонирхолтой нь рейтингийн 8-10 байруудад Болливүүдийн гурван жүжигчин дарааллан бичигдсэн байна.

цааш үзэх