Хайх

“Game of Thrones” цуврал BAFTA наадмаас тусгай шагнал хүртэнэ

“Game of Thrones” цуврал BAFTA наадмаас тусгай шагнал хүртэнэ

Уран зөгнөлт жанрт оруулсан хувь нэмрийнхээ төлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

"Game of Thrones" цувралын уран бүтээлчид Их Британийн кино урлаг ба телевизийн академийн шагнал гардуулах ёслол буюу BAFTA TV Craft Award наадмаас тусгай шагнал хүртэхээр болжээ. Энэхүү телевизийн шагнал гардуулах ёслол нь "камерын ард" ажилладаг уран бүтээлчдийг онцолдог арга хэмжээ юм.

Уг тусгай шагналыг "Game of Thrones" цувралын бусад уран бүтээлчдийг төлөөлж жүжигчин Ханна Мюррей (Гилли), Жон Брэдли (Сэмвел Тарли) нар гардаж авах болно. Шагнал гардуулах ёслолын зохион байгуулагчдын үзэж буйгаар энэхүү шагнал нь "Game of Thrones" цувралын бүтээгчид хүмүүсийн уран зөгнөлт цувралын тухай төсөөллийг өөрчилж чадсаны баталгаа болж байгаа гэжээ.

Эргэн сануулахад зохиолч Жорж Мартины "A Song of Ice and Fire" цуврал номоос сэдэвлэсэн "Game of Thrones" цувралын найм дах буюу сүүлчийн улирал 2019 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа. Сүүлчийн улирал ердөө зургаан ангиас бүрдэх хэдий ч анги бүрийн үргэлжлэх хугацаа нь бүрэн хэмжээний кинотой ижил урттай байх болно.

BAFTA TV Craft Award шагнал гардуулах ёслол 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нд Лондон хотод зохион байгуулагдана. Энэ жилийн наадамд "The Crown" цуврал хамгийн олон төрөлд нэр дэвшсэн байна. Одоогоор тус цувралын костюм дизайнер, кино зохиолч, дууны найруулагч, зураг авалтын дизайнер, эвлүүлэгч зэрэг уран бүтээлчид шагнал хүртэх магадлалтай байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх