Хайх

“Game of Thrones”-ын дөрвөн спин-офф цуврал гарна

“Game of Thrones”-ын дөрвөн спин-офф цуврал гарна

Дөрвөн өөр зохиолчийн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Та "Game of Thrones" цуврал өндөрлөхөд хоёрхон улирал үлдсэн хэмээн санаа зовниж байна уу? Тэгвэл одоо гуниглах хэрэггүй боллоо! HBO телевиз "Game of Thrones"-ийн дөрвөн шинэ спин-офф цувралыг хийх гэж байна. Одоогийн байдлаар HBO телевиз кино зохиолч Макс Боренштейн (Kong: Skull Island), Жейн Голдман (Kingsman: The Secret Service), Брайан Хелгеленд (LA Confidential), Карли Врэй (Mad Men) гэх дөрвөн өөр зохиолчидтой энэхүү төсөл дээр хамтарч ажиллах гэрээ байгуулаад байна. Мөн "Game of Thrones" номын зохиолч Жорж Мартин ба цувралын продюсер Дэвид Бениофф, Дэн Уайсс нар уг төсөл дээр өөрсдийн хувь нэмрээ оруулахыг Variety сэтгүүл мэдээллэлээ.

"Жорж Мартины бүтээсэн энэхүү сонирхолтой ертөнцийг үзэгчдэд илүү дэлгэрэнгүй харуулах зорилгоор эдгээр спин-офф төслүүдийг хийж байна" хэмээн HBO телевиз онцолжээ. Мөн тус телевизийн албан ёсны төлөөлөгч "Цувралын зохиолыг бичихэд тодорхой хэмжээний цаг хугацаа орно. Тиймээс бид цувралын зохиол бэлэн болсон цагт л хэзээ дэлгэцэнд гарахыг нь тодорхойлно" гэж хэлжээ.

 

 

цааш үзэх