Хайх

“Game of Thrones” цувралын долоодугаар улирлын тов зарлагдлаа

“Game of Thrones” цувралын долоодугаар улирлын тов зарлагдлаа

2017 оны долоодугаар сарын 16

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

"Game of Thrones" цувралын уран бүтээлчид үнэхээр шүтэн бишрэгчдийнхээ үнэнч байдал, тэвчээрийг шалгаж байгаа бололтой. Удаан хугацааны турш чимээгүй байсны эцэст тэд хэдэн цагийн өмнө "Game of Thrones"-ын албан ёсны Facebook хуудсандаа шууд дамжуулалт хийсэн юм. HBO телевиз энэхүү видеонд аварга том мөсөн инсталляцийг 15 минутын турш хайлуулжээ. Тэгэхдээ уг мөсийг хайлуулахын тулд хүмүүс шууд дамжуулалтын дор "Fire" эсвэл "Dracarys" буюу "Гал" гэж бичих ёстой байсан юм. Гэвч шууд дамжуулалт эхэлснээс 11 минутын дараа техникийн алдаа гарч, видеог зогсоосон бөгөөд 20 минутын дараа шинэ видео цацагдсан байна. Энэ хугацаанд мөс огтхон ч хайлаагүй гэдгийг дурдах хэрэгтэй.

Ингээд 150,000 гаруй шүтэн бишрэгчид болон сэтгүүлчид 15 минутын турш зөвхөн мөс хайлахыг л харж сууж мөн техникийн алдааны улмаас шууд дамжуулалт дахин эхлэхийг 20 гаруй минут хүлээсний эцэст бухимдсан "ууртай" жиргээнүүд цахим ертөнцийг эзэлсэн юм. Ямартаа ч хамгийн тэвчээртэй шүтэн бишрэгчид шууд дамжуулалтын төгсгөлд гарсан тизер трейлерээс 2017 оны долоодугаар сарын 16-нд "Game of Thrones" цувралын шинэ улирал гарна гэдгийг олж мэдсэн байна.

цааш үзэх