Хайх

\"Game of Thrones\" цувралын продюсерууд Netflix-тэй 200 сая ам.долларын гэрээ байгууллаа

"Game of Thrones" цувралын продюсерууд Netflix-тэй 200 сая ам.долларын гэрээ байгууллаа

Кино болон цувралууд бүтээнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO телевизийн алдарт "Game of Thrones" цувралын продюсерууд болох Дэвид Бениофф, Д.Б. Уайсс нар Netflix компанитай 200 сая ам.долларын тусгай гэрээ байгуулжээ. Ингэснээр тэд зөвхөн тус стриминг тавцанд зориулан кино ба цувралуудыг бүтээхээр болсон байна.

"Бид Netflix-ийн багт гайхалтай түүх хүүрнэгчид болох Дэвид Бениофф ба Д.Б. Уайсс нарыг хүлээн авч байгаадаа баяртай байна. Тэдний уран сэтгэмжийн үр дүнг харахыг тэсэн ядан хүлээж байна" гэж Netflix-ийн контент хариуцсан захирал Тэд Сарандос албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. Харин үүний хариуд продюсерууд "Netflix урьд өмнө нь хэний ч харж байгаагүй гайхалтай зүйлсийг бүтээсэн. Бидэнд өөрсдийн гэсэн түүхийг өгүүлэх боломж олгож байгаад талархаж байна" хэмээн хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

Сонирхуулахад тэд Amazon, Apple, Comcast болон Disney стриминг компаниудтай хамтран ажиллахаар хэлэлцээр хийж байсан ч ийнхүү Netflix-ийг сонгожээ. Мөн тэд 2022 оноос эхлэн гарах "Оддын дайн" киноны гурван ангийг бүтээхээр Disney кино компанитай гэрээ байгуулсан билээ.

Эргэн сануулахад "Game of Thrones" цувралын төгсгөлийн бүлэг цацагдсаны дараа тэд маш их шүүмжлэлд өртөөд байсан юм. Тодруулбал ууртай шүтэн бишрэгчид цувралын найм дах улирлыг дахин хийхийг шаардаж, онлайн өргөдөл гаргасан бөгөөд үүгээр ч зогсохгүй Google хайлтын системээс "муу зохиолчид" гэх үгийг хайхад Дэвид Бениофф, Д.Б. Уайсс нарын тухай мэдээлэл гарч ирж байв. Ямартаа ч эдгээр үйлдлүүд тэдний кино карьерт огт нөлөөлөөгүй бололтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх