Хайх

“Game of Thrones” цувралын сүүлчийн улиралд Санса Старк ба Дейенерис Таргариен нар уулзана

“Game of Thrones” цувралын сүүлчийн улиралд Санса Старк ба Дейенерис Таргариен нар уулзана

Шинэ деталиуд

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO суваг 2019 онд нээлтээ хийх шинэ төслүүдээс бүрдсэн богино хэмжээний видеог 76 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын үеэр цацсан байна. Тэдгээрийн дунд "Game of Thrones" цувралын шинэ ангиудад гарах үйл явдлын хэсэг багтсан байгаа юм. Видеонд Визерион луу амилж байгаа болон Санса Старк ба Дейенерис Таргариен нарын уулзаж байгаа хэсэг харагдах болно.

Одоогоор HBO шинэ улирлын үйл явдлыг нууцалж байгаа юм. Гэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард цацагдсан тизер трейлерээс "мөс ба галын хооронд" асар том дайн дэгдэх нь тодорхой болсон билээ. Сонирхуулахад цагаан үхдэлүүдийн удирдагч, Шөнийн хааны дүрд тоглосон жүжигчин Владимир Фурдик энэхүү тулаан гардаг анги "телевизийн салбарын түүхэн цаг мөч болно" хэмээн хэлсэн юм.

"Game of Thrones" цувралын найм дах буюу сүүлчийн улирал 2019 оны дөрөвдүгээр сард цацагдана.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх