Хайх

“Game of Thrones”-ын продюсерууд Starbucks аяганы талаар хариу мэдэгдэл хийлээ

“Game of Thrones”-ын продюсерууд Starbucks аяганы талаар хариу мэдэгдэл хийлээ

“Биднийг өршөөгөөрэй!”

Text: Бюро 24/7


Өчигдөр дэлгэцнээ гарсан "Game of Thrones" цувралын сүүлийн улирлын дөрөвдүгээр анги биднийг маш олон аймшигтай мөн заримдаа хөгжилтэй мөчүүдээр гайхшруулсан хэдий ч яг одоо олны дунд хамгийн ихээр яригдаж байгаа нэг зүйл нь хаанаас ч юм гэнэтхэн гарч ирсэн Starbucks кофены аяга байсан юм. Ирээдүйгээс ирсэн гэмээр тухайн нөхцөл байдал ба цаг үетэйгээ нийцээгүй энэхүү аяга нь телевизийн түүхэн дэх хамгийн үнэтэй шоуны хийсэн гэмгүй алдаа байсан уу? Эсвэл энэ нь илүү нарийн бодлоготой Starbucks сүлжээний сурталчилгаа байсан уу?

Шоуны продюсер Берни Коулфилд хэдхэн цагийн өмнө WNYC радиод ярилцлага өгөхдөө энэ талаар хариу мэдэгдэл хийжээ. Тодруулбал тэрээр үүнийг ердөө л энгийн нэгэн алдаа байсныг онцолж "Биднийг өршөөгөөрэй!" хэмээн хэлсэн байна.

Берни Коулфилд мөн ийм зэргийн жижиг алдаа гаргах нь шоуны хувьд нийтлэг зүйл биш гэдгийг нэмж хэлсэн юм. "Зураг авалтын талбарт ажилладаг хүмүүс үргэлж юм бүхнийг хяналтдаа авч 1000 % ажилдаа төвлөрсөн байдаг. Хүмүүсийн нүдэнд туссан хамгийн том алдаа нь энэ бол бид ажлаа дажгүй хийж байна шүү."

Ийнхүү продюсерын хэлснээр тэрхүү аяга нь ямар нэгэн төрлийн сурталчилгаа байгаагүй ч мэдээж хэрэг Starbucks-ийн хувьд энэ нь маш том давуу талтай тохиолдол болсон юм. "Starbucks, бидэн рүү мөнгөө илгээгээрэй!" гэж эцэст нь Коулфилд хошигножээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх