Хайх

"Girlboss" цувралын трейлер гарлаа

Шарлиз Терон продюсерлосон

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Netflix-ийн “Girlboss” нэртэй шинэ цувралд Nasty Gal онлайн хувцасны дэлгүүрийн үүсгэн байгуулагч София Аморузогийн амжилтын түүхийг харуулна

Nasty Gal онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч София Аморузогийн #Girlboss гэдэг намтар номоос сэдэвлэсэн ижил нэртэй цуврал дөрөвдүгээр сарын 21-нд Netflix дээр нээлтээ хийх гэж байна. Нийт 13 ангитай "Gilrboss" инээдмийн цувралын үйл явдалд София Аморузо хэрхэн олон сая доллараар үнэлэгдэх загварын бизнес бүтээж чадсан тухай гарна. София анх 22 настайдаа eBay вебсайт дээр хувцасны дуудлага худалдаа хийж бизнесийн гараагаа эхэлсэн. Харин 2011 он гэхэд түүний үүсгэн байгуулсан Nasty Gal онлайн дэлгүүр 23 сая доллараар үнэлэгдэх болсон юм.

"Girlboss" цувралын гол дүрд америкийн жүжигчин Бритт Робертсон тоглосон бол Шарлиз Терон ерөнхий продюсероор ажиллажээ.

"Girlboss" цувралын трейлер гарлаа (фото 1)

цааш үзэх