Хайх

Google урлагийн бүтээлийг өнгөөр нь хайдаг шинэ үйлчилгээ нэвтрүүллээ

Google урлагийн бүтээлийг өнгөөр нь хайдаг шинэ үйлчилгээ нэвтрүүллээ

Google Art Palette

Text: Buro.Mongolia


Зураг:

Google компанийн Google Arts and Culture апп дотор Art Palette нэртэй шинэ үйлчилгээ нэвтэрсэн байна. Art Palette нь хэрэглэгчдийн сонгосон өнгийн дагуу урлагийн бүтээлүүдийг хайж олон харуулдаг аж. Жишээ нь хэрэв та хөх, шар болон хар өнгө сонгоход Art Palette танд Винсент Ван Гогийн "Одод түгсэн шөнө" (The Starry Night) уран зургийг харуулах болно.

Google энэхүү үйлчилгээг долоон жилийн турш боловсруулжээ. Одоогийн байдлаар Art Palette-ын мэдээллийн санд дэлхийн 1,500 гаруй урлагийн институтийн бүтээлүүд оршиж байна. Үүнээс гадна хэрэглэгчид өөрсдийн зургийг апп дотор байршуулахад Art Palette хүлээн авсан мэдээллийн пикселийг нягталж, өнгө болгон хувиргах чадвартай.

Мөн Google компани LIFE сэтгүүлтэй хамтран LIFE Tags гэх үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. Энэхүү үйлчилгээ нь тус сэтгүүлийн 1936-1972 оны хооронд авсан дөрвөн сая гаруй гэрэл зургийн архивыг олон нийтэд нээлттэй болгосон юм. Хэрэглэгчид архив доторх зургуудыг сэдэв, байршил, огноо болон бусад үзүүлэлтүүдээр нь төрөлжүүлэх боломжтой.

Сонирхуулахад өмнө нь Google Arts and Culture апп хэрэглэгчдийн селфи зурагтай ижил төстэй алдартай урлагийн бүтээлүүдийг хайж олдог үйлчилгээг нэвтрүүлж цахим ертөнцөд асар их амжилтыг олж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх