Хайх

\"Gossip Girl\" цуврал эргэн ирнэ

"Gossip Girl" цуврал эргэн ирнэ

XOXO!

Text: Buro.Mongolia


Зураг:

Одоогоос 12 жилийн өмнө CW сувгаар анх гарч байсан алдарт "Gossip Girl" цуврал шинэчлэгдэн хийгдэхээр болсон байна. Нийт 10 ангиас бүрдэх шинэчлэгдсэн хувилбар HBO Max стриминг тавцангаар цацагдах юм. Мөн анхны "Gossip Girl" цувралыг бүтээсэн продюсерууд шинэ төслийг бүтээж байгаа аж.

Эргэн сануулахад 2007-2012 оны хооронд дэлгэцнээ цацагдаж байсан тус цувралд Нью-Йорк хотод амьдардаг чинээлэг гэр бүлээс гаралтай ахлах сургуулийн сурагчдын талаар өгүүлдэг бөгөөд гол дүрд Блейк Лайвли, Лейтон Мистер, Эд Вествик, Пенн Бэджли, Чейс Кроуфорд нар тоглосон байдаг. Шинэ цувралын үйл явдал өмнөх хувилбарын төгсгөлөөс найман жилийн дараа өрнөх бөгөөд Нью-Йоркийн шинэ үеийнхэн дээр төвлөрөх болно. Мөн энэ удаад олон нийтийн сүлжээний шинэ эринийг илүү дэлгэрэнгүй харуулна гэдэгт итгэлтэй байна.

Одоогийн байдлаар жүжигчдийн бүрэлдэхүүн, нээлтийн тов зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх