Хайх

Грэмми 2019 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

Грэмми 2019 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

Хөгжмийн ертөнцийн шилдгийн шилдгүүд тодроход тун бага хугацаа үлдлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан Америкийн дуу бичлэгийн академи 2019 оны "Грэмми" шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдээ зарласан байна. Нэр дэвшигчдээс Кендрик Ламар ба Дрейк нар (тэд 8 ба 7 шагналд тус, тус нэр дэвшжээ) номинацийн тоогоороо тэргүүлсэн байна. Мөн тэдний араас дуучин Брэнди Карлайл зургаан шагналд нэр дэвшсэнээр номинацийн тоогоороо гуравдугаарт жагсжээ.

"Оны шилдэг бичлэг" шагналд Леди Гага ба Брэдли Купер нарын дуулсан "Shallow", Childish Gambino-гийн "This Is America", Дрейкийн "God's Plan", Кендрик Ламар ба SZA нарын "All The Stars", Post Malone ба 21 Savage нарын хамтарсан "Rockstar" зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна. Харин энэ жилийн шилдэг цомгоор рэппер Cardi B-гийн "Invasion of Privacy", Дрейкийн "Scorpion", дуучин H.E.R-ын "H.E.R", Post Malone-ы "Beerbongs & Bentleys", Жанель Монэгийн "Dirty Computer", Кендрик Ламарын "Black Panther", Кейси Масгрейвсийн "Golden Hour" гэсэн цомгууд шалгарах магадлалтай байгаа юм.

Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулах 61 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол 2019 оны хоёрдугаар сарын 10-нд зохион байгуулагдах болно.

Оны шилдэг дуу

"All The Stars" (Кендрик Ламар, SZA)
"Boo'd Up" (Элла Маи)
"God's Plan" (Дрейк)
"In My Blood" (Шон Мендес)
"The Joke" (Брэнди Карлайл)
"The Middle" (Zedd &Maren Morris)
"Shallow" (Леди Гага, Брэдли Купер)
"This Is America" (Childish Gambino)

Оны шилдэг шинэ уран бүтээлч

Дуа Липа
Chloe x Halle
Люк Комбс
Марго Прайс
Greta Van Fleet
H.E.R.
Биби Рекса
Жоржа Смит

Оны шилдэг рэп цомог

"Invasion of Privacy" (Cardi B)
"Swimming" (Mac Miller)
"Victory Lap" (Nipsey Hussle)
"Daytona" (Pusha-T)
"Astroworld" (Трэвис Скотт)

Оны шилдэг поп цомог

"Camila" (Камила Кабелло)
"Meaning of Life" (Келли Кларксон)
"Sweetener" (Ариана Гранде)
"Shawn Mendes" (Шон Мендес)
"Beautiful Trauma" (Pink)
"Reputation" (Тейлор Свифт)

Оны шилдэг R&B цомог

"Sex & Cigarettes" (Тони Брэкстон)
"Good Thing" (Леон Бриджес)
"Honestly" (Лала Хэтэуэй)
"H.E.R." (H.E.R.)
"Gumbo Unplugged" (Пи Жей Мортон)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх