Хайх

Гвен Стефани, Жорж Клуни болон Жулия Робертс нар “Carpool Karaoke”-д орлоо

Урилгагүй зочид

Text: Buro.Mongolia


Зураг:

Жеймс Кордены “Carpool Karaoke” хөгжөөнт нэвтрүүлэг улам хөгжилтэй болсоор байна. Өнгөрсөн удаагийн дугаарт Женнифер Лопез Леонардо ДиКаприогоос сонирхолтой текст мессеж хүлээн авсан бол, энэ удаа Гвен Стефани, Жорж Клуни болон Жулия Робертс оролцжээ

Жеймс Кордены хөтөлдөг "The Late Late Show" нэвтрүүлгийн "Carpool Karaoke" булан олон нийтийн дунд маш алдартай болж байна. Нэвтрүүлгийн энэ долоо хоногийн зочноор Гвен Стефани оролцсон бөгөөд түүн дээр гэнэтийн зочид нэмэгджээ. Харин хамгийн хөгжилтэй хэсэг зургаан минутаас эхлэн Hollaback Girl дуу явахад эхлэх болно.

Сонирхуулахад, "The Late Late Show" нь долоо хоногийн үдэш бүрийн 12 цаг 37 минутанд CBS телевизээр цацагддаг. Өмнө нь Жеймс Корден жүжигчин Гвинет Пэлтроугийн хамт хүүхдүүдээр бүжгийн хичээл заалгаж байсныг та санаж байгаа байх. Харин дараа дараагийн дугаарт ямар хөгжилтэй зүйлс гарахыг хүлээх л үлдлээ.

цааш үзэх