Хайх

HBO суваг Таргариен удмын тухай цуврал хийнэ

HBO суваг Таргариен удмын тухай цуврал хийнэ

"Game of Thrones" цувралаас 300 жилийн өмнөх үйл явдал

Text: Buro.Mongolia


Зураг:

Дейенерис Таргариены шүтэн бишрэгчид хайртай баатрынхаа гарал үүсэл болон түүний гэр бүлийн хүчирхэг луунуудыг дахин харах магадлалтай боллоо. Тодруулбал HBO суваг "The Game of Thrones" олон ангит киноны приквел болох Таргариен удмын тухай цуврал хийхээр ажиллаж байгаа гэдгийг The Hollywood Reporter мэдэгдэж байна.

Энэхүү цувралд Жорж Р.Р. Мартины "Гал мөсний дуун" зохиолын хамгийн хүчирхэг гэр бүлүүдийн нэг болох Таргариен удмынхны тухай илүү дэлгэрэнгүй үзүүлнэ хэмээн эх сурвалж мэдэгдлээ. Шинэ төсөлд "Game of Thrones" цувралаас 300 жилийн өмнөх түүхийг өгүүлэх бөгөөд үүнд Таргариен удмын сэргэн мандалт болон уналтыг харуулах юм. Цувралын кино зохиол Жорж Р.Р. Мартины "Fire and Blood" (Гал ба цус) номоос сэдэвлэгдэнэ гэжээ. Мөн алдарт зохиолч тус төсөл дээр кино зохиолч, продюсер Райан Кондалтай (Colony) хамтран ажиллах болно.

Одоогийн байдлаар HBO суваг энэ талаар албан ёсны мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Эргэн сануулахад HBO суваг Вестеросын алтан үеийг харуулах өөр нэгэн "Game of Thrones"-ын спин-офф цувралыг бүтээж байгаа юм. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа энэхүү цувралын гол дүрд Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшсэн жүжигчин Наоми Уоттс тоглох нь батлагджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх