Хайх

HBO телевиз “Game of Thrones” цувралын төгсгөлд баатруудаа ээлж дараалан хөнөөнө

HBO телевиз “Game of Thrones” цувралын төгсгөлд баатруудаа ээлж дараалан хөнөөнө

Сүүлийн улирлын кино зохиолыг уншсан жүжигчид босч зогсон, алгаа ташжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Израиль улсад зохион байгуулагдсан INTV чуулганы үеэр HBO телевизийн төлөөлөгчид "Game of Thrones" цувралын сүүлчийн улирал шүтэн бишрэгчдээ гонсойлгохгүй гэдгийг онцолж, үүний хажуугаар маш олон баатрын үхэл гарна хэмээн мэдэгджээ.

"Энэ бидний амьдрал ба карьерын үнэхээр хүчирхэг цаг мөч байсан. Нэг ч жүжигчин хугацаанаасаа өмнө кино зохиолоо уншаагүй. Харин дараа нь тэд ар, араасаа өөрсдийн баатрыг үхнэ гэдгийг олж мэдсэн" гэж HBO телевизийн дэд ерөнхийлөгч Франческа Орси ярьжээ.

Мөн Орсигийн хэлснээр жүжигчдийн баг "Game of Thrones" цувралын хамгийн сүүлчийн улирлын зохиолыг уншиж дуусмагцаа босч зогсон, 15 минутын турш алгаа ташсан гэнэ. "Зохиолыг уншиж дууссаны дараа бүгд доошоо харсан байсан. Мөн тэдний нүд нулимсаар дүүрсэн байсан" хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.

Жорж Р.Р.Мартины бүтээсэн "Game of Thrones" цувралын сүүлчийн буюу найм дах улирал 2019 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх болно. Энэхүү улирал нь нийт зургаан ангиас бүрдэх бөгөөд анги тус бүрийн үргэлжлэх хугацаа нь бүрэн хэмжээний кинотой тэнцэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх